Үндсэн агуулга руу шилжих
FIXMINE — fast · innovative · expert

Бидний тухай

Уул уурхайн салбарын найдвартай нийлүүлэлтийн түнш

Фиксмайн Партс ХХК нь 2025 оноос уул уурхайн ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бидний зорилго нь зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэх бус, харилцагчдын тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, ашиглалтын хугацаа болон үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

Манайх Donaldson компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер бөгөөд уул уурхайн машин механизмын найдвартай ажиллагааг хангах, чанартай бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд нийлүүлэхэд анхаарч ажилладаг.

Фиксмайн Партс ХХК нь уул уурхайн салбарт шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, өрмийн хэрэгсэл болон шүүлтүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Бид олон улсын үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, техникийн зөвлөгөө болон нийлүүлэлтийн дэмжлэг үзүүлдэг.

Vision

Алсын хараа

Уул уурхайн салбарын харилцагчдын найдвартай түнш болж, чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн үйлчилгээ болон ухаалаг нийлүүлэлтийн шийдлээр салбарын хөгжилд хувь нэмэр оруулах.

Mission

Эрхэм зорилго

Харилцагчдынхаа үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн зөвлөгөө, шуурхай нийлүүлэлтийн үйлчилгээг үзүүлэх.

Стратеги

Хурдан. Инновацилаг. Мэргэжлийн.

  • Fast

    Шуурхай

    Захиалга, нийлүүлэлт, хүргэлтийн үйл явцыг оновчтой зохион байгуулж, цаг хугацаа болон нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх.

  • Innovative

    Инновацлаг

    Шинэ технологи, дэвшилтэт шийдэл, бүтээлч арга барилыг нэвтрүүлж, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах.

  • Expert

    Мэргэшсэн

    Салбарын мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварт тулгуурлан зөв шийдэл санал болгож, чанар, найдвартай байдлыг эрхэмлэх.

Түүхэн замнал

Бидний замнал

  1. Компани үүсгэн байгуулагдсан.

  2. Энэтхэг улсын SAI DEEPA брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болсон.

  3. АНУ-ын Donaldson брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болсон.

  4. MiningWeek & MinePro 2025 олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганд оролцсон.

  5. Оюу толгой төслийн ханган нийлүүлэгч болсон.

Удирдлага

Удирдлагын баг

  • Г.Адьяа

    Г.Адьяа

    Гүйцэтгэх захирал

    Уул уурхайн салбарт 12 жил ажилласан туршлагатай.

  • Э.Ерөөлт

    Э.Ерөөлт

    Ерөнхий менежер

    Ханган нийлүүлэлтийн салбарт 9 жил ажилласан туршлагатай.

Гэрчилгээ

Албан ёсны дистрибьютерийн эрх

Томруулж харахын тулд дарна уу.

Үнэт зүйлс

Бидний үнэт зүйлс

  • Strengths

    S — Хүч чадал

    Бидний хүч чадал нь найдвартай ажиллагаа, хариуцлагатай байдал, нийлүүлэлтийн чадавх болон харилцагчийн хэрэгцээг ойлгоход оршино.

  • Excellence

    E — Өндөр ур чадвар

    Бид салбарын мэргэжлийн мэдлэг, туршлага, өндөр стандарт болон чанартай үйлчилгээг эрхэмлэнэ.

  • Matrix

    M — Үр шимтэй хөрс

    Бид хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, тогтвортой хөгжлийг дэмжих үр шимтэй орчныг бүрдүүлнэ.

  • Ordinary

    O — Энгийн байгаагаараа

    Бид энгийн, нээлттэй, шударга харилцааг эрхэмлэж, харилцагч бүртэй ойр дотно хамтран ажиллана.

Сэлбэгийн агуулах

Таны уул уурхайн нийлүүлэлтийн найдвартай түнш

Бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгслийн хэрэгцээгээ бидэнд илгээнэ үү. Манай баг таны шаардлагад нийцсэн шийдэл, үнийн саналыг боловсруулна.